Агаар нэвтрүүлдэг, сүлжмэл, хөнгөн, PUF /polyurethane foam- полиуретан хөөсөнцөр/ материалтай. Биед эвтэйхэн, тав тухтай, өмсөхөд хялбар. Бат бөх, хөнгөн цагаан, авагддаг чигтэй. Анатомийн хэлбэрт бүрэн тохирсон хэлбэрээр хийгдсэн. Аарцаг хэсгийн хатуулга нь багана нурууг бүхэлд нь хөдөлгөөнгүй байлгах, цээж хэсгийн хөндлөн бэхэлгээ нь их биеийн эргэх хөдөлгөөнийг хязгаарлах үүрэгтэй. Цээж, бүсэлхий, ууц, нурууны бүх хэсгийг хамрах дэмжигч бүс.
Хэрэглэх заалт:
- Нурууны хагалгааны дараах эмчилгээний үед
- Ясны сийрэгжилт болон нугалам хоорондын дискийн сөнөрөл
- Бүсэлхийн нугалмын хугарал болон гэмтлийн дараах эмчилгээний үед
- Гэмтлийн үед өвчтөнийг тээвэрлэж, зөөвөрлөх үед
- Нугалам хоорондын дискийн дарагдал
- Нугалам хоорондын дискийн хам шинж, нугалам хоорондын диск авах мэс ажилбарын дараах асаргаа сувилгаа
- Цээж-нурууны гэмтэл, нурууны ясны сүрьеэ
- Их биеийн нурууны гаж өөрчлөлт (Нурууны доод хэсгийн мурийлт, нурууны дээд хэсгийн мурийлт)