Агаар нэвтрүүлдэг сүлжмэл, хөвөн даавуун материалтай. Цээж, хэвлий хэсэгт маш сайн даралт үүсгэдэг. Нурууны хөдөлгөөн тусгаарлах зориулалттай хагас-хатуу чигтэй. Өөрөө тохируулах боломжтой дарамтай, хүч бага шаарддаг тул өндөр настай хүмүүс хэрэглэх боломжтой.
Хэрэглэх заалт:
- Нурууны үений үрэвсэл /спондилит/
- Нурууны нугалам гулсах эмгэг /спондилолистез/
- Бүсэлхий нурууны цочмог өвдөлт /люмбаго/ болон их биеийн ядаргаа, сульдаа
- Суудлын мэдрэлийн өвдөлт
- Нурууны хагалгааны дараах эмчилгээний үед
- Ясны сийрэгжилт болон нугалам хоорондын дискийн сөнөрөл
- Бүсэлхийн нугалмын хугарал болон гэмтлийн дараах эмчилгээний үед
- Гэмтлийн үед өвчтөнийг тээвэрлэж, зөөвөрлөх үед
- Нугалам хоорондын дискийн дарагдал