Агаар сайн нэвтрүүлдэг нимгэн, хөнгөн даавуун материалтай, удаан эдэлгээтэй. Давхар мөрний оосор нь мөрөнд ирэх ачааллыг жигд хуваарилна. Гарыг цээж хэсэгтэй хамт бэхэлсэн нэмэлт бэхэлгээ нь хөдөлгөөнийг сайн хязгаарлана. Мөр болон дээд мөчдийг анатомийн зөв байрлалд хөдөлгөөнгүй барьж, дэмжих, эдгэрэлтийг түргэсгэх зориулалттай мөрний хөдөлгөөн хязгаарлагч юм.