Хоёр давхар материалтай. Доторх хөвөн даавуун сүлжмэл материал нь дулаан хадгална, агаар нэвтрүүлж, хөлсийг шингээнэ. Гаднах нейлон материал нь бат бөх, удаан эдэлгээтэй. Арьсанд харшил үүсгэхгүй. Спандекс бүхий сунадаг сүлжмэл даавуун материал нь даралт сайтай. Хуйларч нугалрахгүй. Булчин, шөрмөс, зөөлөн эдийн гэмтэл, үрэвслийг намдаах, спортын гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон өндөр настай хүмүүс өдөр тутамдаа хэрэглэх боломжтой.