3D давхар сүлжмэл нейлон, спандекс материалтай. Шагайн анатомийн бүтцэд төгс тохирсон бүтэцтэй, даралт сайтай, агаар сайн нэвтрүүлнэ. Шагай ясны хөдөлгөөнийг дэмжих, даралт үзүүлэх үйлчилгээтэй. Тэгш хэмтэй учир аль ч талын шагайд хэрэглэх боломжтой ба гутлын дотор хэрэглэж болно. Булчин, шөрмөс, зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл дарах, өвдөлт, хаван бууруулах болон спортоор хичээллэдэг хүмүүс гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.