Нийтлэл
Шагайн үений зөөлөн эдийн гэмтэл гэж юу вэ?
2025 оны 02 сарын 28

Янз бүрийн эрчимтэй хөдөлгөөний үед буруу гишгэх, эргүүлэх, мушгих хөдөлгөөн хийгдсэнээр гэмтэл үүсдэг. Үүнд:
- Алхах энгийн дасгал хийх үед
- Унах
- Өндөр эрчимтэй спортоор хичээллэж байхдаа хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхдөө тавхайг мушгих, эргүүлэх үед
- Спортын үед бусад хэн нэгний нөлөөгөөр
Шинж тэмдэг
Шагайн зөөлөн эдийн гэмтлийн үед өвдөхөөс гадна олон шинжүүд илэрдэг.
- Хавдах
- Хөхрөх, улайх
- Тэмтрэхэд эмзэглэл, зовиур ихтэй байх
- Шагайгаар тогтворгүй байх ( энэ үед ихэвчлэн холбоос бүрэн урагдсан, үеэр мултрал үүссэн байх нь элбэг)
Оношилгоо
Тэмтрэх үзлэгээр аль холбоос гэмтсэн байх магадлалтайг байрлал зүйн хувьд тодорхойлдог. Холбоосын гэмтлийг эхлээд Рентген зурганд яс ( учир нь шагайн ясны хугарлын үед ч адил өвдөх, хавдах шинжүүд илэрдэг), үений мултралын зэргийг тодорхойлох замаар оношилж болох ч Соронзон Үелзүүрт Томографийн ( MRI ) тусламжтайгаар оношийг бүрэн тодруулдаг.
