2025 оны 02 сарын 28
Өвдөгний үений өвдөлт нь ихэнхдээ гэмтэл бэртэл юмуу өвчний шалтгаантай байдаг. Өвдөгний үений өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлах, өвдөгний үений хөдөлгөөнд оролцох булчингийн хүч, тэсвэр буурна. Үе мөчийг зонхилон гэмтээх эмгэг нь "остеоартрит" юм. Энэ өвчний үед үений доторх мөгөөрс, зөөлөн эд нь гэмтэж, үрэвссэнээс өвдөлт болон хаван зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Өвдөгний гэмтэл нь ихэнхдээ спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт, гэнэт огцом буруу хөдөлгөөн хийх, машин, мотоциклийн осол гэмтлийн үед өвдөгний үений хэвийн далайцаас хэтэрсэн хөдөлгөөн гэнэт хүчтэй хийснээс үүдэлтэй. Үений боломжит далайцтай хөдөлгөөнөөс хэтэрсэн хөдөлгөөн нь өвдөгний үений мөгөөрс, холбоосыг урж гэмтээдэг. Өөр гэмтлийн шалтгаант өвдөлт нь өвдөгний үенд байнга давтагдсан ачаалал өгөх нь "өвдөгний малгай" буюу тойгны гэмтлийг үүсгэдэг. Тойгны гэмтлээс үүдэлтэй өвдөлтийг "patellofemoral pain syndrome" гэж нэрлэнэ. Маш хүнд гэмтэл, бэртлийн үед өвдөгний яс хугарах, гэмтэх эрсдэлтэй юм. Өвдөгний өвдөлтийн байрлалаас хамааран шалтгааныг тодорхойлох юм. Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд байвал хөдөлгөөн засалчид хандахыг зөвлөж байна.