Нурууны суулт гэж юу вэ?

2025 оны 02 сарын 28

Нурууны суулт гэж юу вэ?

Шим тэжээлийн солилцоон дээр үүссэн хөгжлийг суулт гэж нэрлэдэг. Механикаар яривал хэт хүнд юм өргөхөд нуруунд хэвийн хэмжээнээс хэд дахин их ачаалал өгснөөс болж сүүлдээ ямар ч ачаалал даах чадамжгүй болдог. Үүнийг суулт өгөх гэж нэрлэдэг. Нуруунд хэт их ачаалал өгөөд хэсэг амарсны дараа диск буцаад байрандаа эргээд ордог. Эсвэл эсрэгээрээ ямар ч чадамжгүй болох үзэгдлийг суулт үүссэн гэж тодорхойлдог.


Суулт үүссэний дараа буюу шим тэжээлийн өөрчлөлтөд орсон нуруу эргээд өмнөх шигээ эрүүл диск болох боломжгүй байдаг. Тиймээс нурууны дискэнд өөрчлөлт орсон хүмүүс суултаа ахиулахгүй, дахин суулт өгөхгүй, нуруунд ачаалал үүсгэхгүй байхын төлөө хичээх хэрэгтэй. Тухайлбал, жингээ барьж, хэт урт хугацаагаар удаан суухгүй, байнгын дасгал хөдөлгөөнтэй байх ёстой. Үүнийг хэрэгжүүлж заншсанаар нурууны суултаа ахиулахгүй байх боломжтой. Нуруу ямар нэгэн шалтгаанаар жилээс жилд муудаж, хөгшрөлтийн процесс явагддаг эрхтэн. Хөгшрөлт явагдах процессийг удаашруулах нэг арга нь дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл